Тээврийн хэрэгсэл
Радио долгионы дохио нь моторт тээврийн хэрэгсэлд буруу суурилуулсан буюу хангалтгүй хамгаалсан электрон
системд, тухайлбал шатахуун шахах электрон систем, шарвалтын эсрэг электрон тоормозын систем, хурд удирдах
электрон систем, аваарын дэрний систем зэрэгт нөлөөлж болно. Нэмэлт мэдээлэл хүсвэл тээврийн хэрэгсэл буюу
төхөөрөмжийнхөө үйлдвэрлэгчээс асууж тодруул.
Төхөөрөмжийн үйлчилгээ болон төхөөрөмжийг тээврийн хэрэгсэлд суулгах ажлыг зөвхөн мэргэжлийн хүмүүс хийх
ёстой. Буруу суурилуулалт буюу үйлчилгээ аюултай бөгөөд таны баталгаат хугацааг хүчингүй болгож болно. Таны
тээврийн хэрэгсэл дэх утасгүй бүх төхөөрөмж зөв суурилагдсан эсэх, зохистой ажиллаж байгаа эсэхийг тогтмол шалга.
Төхөөрөмж, түүний эд анги, дагалдах хэрэгсэлтэй нэг дор шатдаг шингэн, хий, бусад тэсрэх материал хадгалах буюу
авч явж болохгүй. Аваарын дэр асар их хүчээр тэлэгддэгийг сана. Төхөөрөмж буюу нэмэлт хэрэгслээ аваарын дэр
гарч ирэх хэсэгт бүү байрлуул.
Нисэх онгоцонд суухаасаа өмнө төхөөрөмжөө унтраа. Нисэх онгоцон дотор утасгүй теле төхөөрөмж хэрэглэвэл нисэх
онгоцны ажиллагаанд аюултай бөгөөд хуулинд харшилж болно.