Суулгасан эмнэлгийн төхөөрөмж
Утасгүй төхөөрөмжийг зүрхний аппарат, суулгасан кардиовертер дефибриллятор зэрэг эмнэлгийн төхөөрөмжид
нөлөөлүүлэхгүйн тулд тэдгээрийн хооронд дор хаяж 15.3 сантиметр (6 инч) зайтай байлгахыг эмнэлгийн төхөөрөмж
үйлдвэрлэгчид зөвлөж байна. Ийм хэрэгсэл бүхий хүмүүс дараах зүйлийг баримтлах хэрэгтэй:
•
Утасгүй төхөөрөмжийг эмнэлгийн хэрэгслээс үргэлж 15.3 сантиметр (6 инч) хол байлга.
•
Утасгүй төхөөрөмжийг цээжний халаасандаа бүү хийж яв.
•
Утасгүй төхөөрөмжийг эмнэлгийн хэрэгслийн эсрэг талын чихэнд барьж ярь.
•
Та эмнэлгийн хэрэгсэлд нөлөөлж байна гэж бодвол утасгүй төхөөрөмжийг унтраа.
•
Суулгасан эмнэлгийн хэрэгслийн тухайд үйлдвэрлэгчийн зааврыг дагаж мөрд.
Утасгүй төхөөрөмжөө суулгасан эмнэлгийн хэрэгсэлтэй цуг хэрэглэх талаар асууж тодруулах зүйл байвал эмнэлгийн
үйлчилгээ үзүүлэгчтэйгээ зөвлөлд.