Nokia C2 01 - Яаралтай тусламжийн дуудлага

background image

Яаралтай тусламжийн дуудлага
Яаралтай тусламжийн дуудлага хийх
1

Төхөөрөмж ассан эсэхийг шалга.

2

Дохионы хүч хангалттай эсэхийг шалга. Та мөн дараах зүйлийг хийх хэрэгтэй байж болно:

SIM карт хий.

Та төхөөрөмждөө идэвхжүүлсэн дуудлага хязгаарлах функцүүдийг, тухайлбал дуудлага хаах, тогтсон

дугаар руу залгах, хаалттай хэрэглэгчийн бүлэг зэргийг арилга.

Бүтээгдхүүн ба аюулгүй байдлын мэдээлэл

39

background image

Төхөөрөмж тань офлайн буюу нислэг горим дээр байж болохгүйг анхаар.

3

Дэлгэцийг хоосон болгохын тулд хэрэгтэй бол хэдэн ч удаа таслах товчийг дарж болно.

4

Одоо байгаа газрынхаа албан ёсны яаралтай тусламжийн дугаарыг оруул. Яаралтай тусламжийн дуудлагын

дугаар өөр өөр байдаг.

5

Залга товчийг дар.

6

Шаардлагатай мэдээллийг аль болох үнэн зөв өг. Таныг утсаа тавьж болно гэх хүртэл дуудлагаа бүү тасал.

Анхаарах зүйл: Таны төхөөрөмж интернет дуудлага хийх боломжтой бол интернет болон үүрэн дуудлагаа

хоёуланг нь идэвхжүүл. Энэхүү төхөөрөмж үүрэн холбооны сүлжээ болон интернет дуудлагын үйлчилгээ үзүүлэгчийн

аль алинаар дамжуулан яаралтай тусламжийн дуудлага хийхийг оролдож болно. Бүх нөхцөл дэх холболтыг

баталгаажуулах боломжгүй. Эмнэлгийн яаралтай тусламж зэрэг зайлшгүй шаардлагатай дуудлага хийхдээ утасгүй

төхөөрөмжид хэзээ ч бүрэн найдаж болохгүй.