Зай ба цэнэглэгчийн тухай мэдээлэл
Таны төхөөрөмж дахин цэнэглэдэг зайтай. Энэ төхөөрөмжид хэрэглэх зориулалттай зай нь BL-5C юм. Nokia энэ
төхөөрөмжид зориулж зайн өөр загварууд гаргаж болно. Энэхүү төхөөрөмжийг дараах цэнэглэгчээс тог авч байгаа
нөхцөлд хэрэглэх зориулалттай: AC-3 . Цэнэглэгчийн загварын дугаар залгуурын төрлөөс хамааран өөр өөр байж
болно. Залгуурын төрөл дараах хувилбаруудын аль нэг нь байж болно: E, X, AR, U, A, C, K, эсвэл B.
Зайг хэдэн зуун удаа цэнэглэж, цэнэггүй болгож болох боловч аажимдаа ашиглалтаас гарна. Ярианы хугацаа болон
идэвхгүй байх хугацаа ердийнхөөс богино байвал зайг соль. Зөвхөн Nokia-гийн зөвшөөрсөн зайг ашиглаж, энэ
төхөөрөмжид зориулсан Nokia-гийн зөвшөөрсөн цэнэглэгчээр зайгаа цэнэглэ.
Зайг анх удаа ашиглах гэж байгаа буюу зайг удаан хугацаагаар ашиглаагүй бол эхлээд цэнэглэгчийг холбоод, дараа
нь салгаад, дараа нь зайгаа цэнэглэж эхлэхийн тулд дахин холбох хэрэгтэй байж болно. Зай бүрэн цэнэггүй болсон
бол дэлгэцэн дээр цэнэглэж байгаа тэмдэг гарах буюу дуудлага хийх боломжтой болох хүртэл хэдэн минут болно.
Аюулгүй авах. Зайг авахаасаа өмнө төхөөрөмжийг дандаа унтрааж, цэнэглэгчээс нь салгаж бай.
Зөв цэнэглэх. Цэнэглэгчийг хэрэглээгүй үед цахилгааны залгуур болон төхөөрөмжөөс салгаж бай. Бүрэн цэнэглэгдсэн
зайг цэнэглэгчид холбоотой битгий орхи. Учир нь хэт цэнэглэх нь зайны насыг богиносгож болно. Бүрэн цэнэгтэй зайг
хэрэглэхгүй байвал аажмаар цэнэгээ алддаг.
Хэт их, бага хэмээс зайлсхий. Зайг байнга 15°C-25°C (59°F-77°F) хэмд байлгахыг хичээ. Хэт их бага температур зайны
чадлыг багасгаж, цэнэгийг амархан дуусгана. Халсан буюу хөрсөн зайтай төхөөрөмж түр хугацаагаар ажиллахгүй
болж болно. Хөлдөх хэмээс доогуур хэмтэй хүйтэн үед зайны чадал маш хязгаарлагдмал байдаг.
Богино холболт бүү үүсгэ. Зайны нэмэх (+) хасах (-) туйлуудыг зоос, бичгийн хавчаар, үзэг зэрэг метал объектоор шууд
холбосноос болж санамсаргүй богино холболт үүсч болно. (Эдгээр нь зайн дээр метал тууз мэт харагдана.) Тухайлбал
та халаас буюу цүнхэндээ нөөц зайгаа авч явах үед ийм санамсаргүй богино холболт үүсч болно. Туйлуудыг хооронд
нь богино холболтоор холбосноор зай буюу холбогч объектыг гэмтээж болно.
Хаях. Зайг галд бүү хая. Учир нь тэсэрч болно. Зайг дотоодын хууль тогтоомж, журамд заасан зохицуулалтын дагуу
хая. Боломжтой үед дахин ашигла. Ахуйн хог хаягдал байдлаар бүү хая.
Гоожих. Зайг задалж, зүсч, нээж, няцалж, нугалж, хатгаж, жижиглэж болохгүй. Зай гоожсон тохиолдолд, зайны шингэнг
арьс буюу нүдэндээ хүргэхээс сэргийл. Хэрэв хүргэчихвэл, хүргэсэн газраа нэн даруй усаар зайлах буюу эмнэлгийн
тусламж ав.
Гэмтэл. Зайг өөрчилж, дахин боловсруулж, гадны биет оруулахыг оролдож, ус буюу бусад шингэнд хийж болохгүй.
Зайг гэмтээвэл тэсэрч болно.
36
Бүтээгдхүүн ба аюулгүй байдлын мэдээлэл
Зөв хэрэглэх. Зайг зөвхөн зориулалтаар нь ашигла. Зайг буруу хэрэглэвэл гал гарах, тэсэрч дэлбэрэх зэрэг аюул учирч
болно. Хэрэв төхөөрөмж буюу зайг ялангуяа хатуу газар унагаагаад гэмтээсэн гэж бодож байвал түүнийг үргэлжлүүлэн
ашиглахаасаа өмнө үйлчилгээний төв рүү аваачиж үзүүл. Гэмтсэн цэнэглэгч буюу зай хэзээ ч бүү ашигла. Зайгаа бага
насны хүүхдээс хол байлга.
Төхөөрөмжөө арчлах
Төхөөрөмж, зай, цэнэглэгч, нэмэлт хэрэгсэлтэй анхаарал болгоомжтой харьц. Таны баталгаат хугацааг хамгаалахад